Органик бүтээгдэхүүн, ISO 9001:2015
Олон улсын хэмжээнд чанар, стандарт гэдэг нь аливаа үйлдвэрлэл,
үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжийн хувьд онцгой шаардлага болж буй энэ цаг үед “Тод оймс” компани чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 нэвтрүүлэх хөтөлбөрт хамрагдан, 2017 онд ЖДҮ-ийн хэмжээнд салбартаа анхдагч болж PEBCбайгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгэж, ISO 9001:2015 Чанарын Удирдлагын тогтолцооны гэрчилгээ авч чадсан.
Мөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үндсэн
зорилгын хүрээнд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас экологийн цэвэр бүтээгдэхүүнд олгодог “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН/ certified Organic” шошгоны шаардлагыг хангаж бүтээгдэхүүнээ ашиглах эрхтэй болсон.
Ийнхүү бид “Тод” нэрийг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ бренд болгох анхны
хүсэл зорилгоо компанийн нийт хамт олон, ажилтан ажиллагсдын хамтын хүчин чармайлтаар жилээс жилд улам батжуулан “Тод” харагдах амжилтыг бүтээж байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД
2018 он
- “Ид шидийн уут” аянд манай хамт олон уламжлал ёсоор оролцсон Энэ жил бид Ид шидийн уутандаа 1000 хос ноосон оймс бэлэглэлээ.
Монголын мянга мянган үрсэд аз жаргал, баяр баясал бэлэглэж, хайр түгээж яваа “Лантуун дохио” ТББ -ын хамт олонтой хамран ажилласан.