Нийгмийн хариуцлага

/
Нийгмийн хариуцлага

Чиг хандлага

Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах нь манай байгууллагын нийгмийн хариуцлагын үндсэн зарчмуудын нэг билээ. Тод брэндийн үндсэн түүхий эд болох ноолуур нь хүний биед хор нөлөөгүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд боловсруулалт болон үйлдвэрлэлд хэрэглэж буй бүхий л түүхий эд, будагч бодисыг олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Европ дахь нийлүүлэгчдээс авч ашигладаг.

Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахаас гадна бид нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажлын байр бий болгох, татвар, хураамж, шимтгэлээ цаг тухайд нь төлж улс эх орныхоо төсөвт үнэнч шударгаар зүй ёсны хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монгол ноолуурын чанар, монгол хүний ур чадварыг дэлхийн тавцанд таниулж үндэсний бөгөөд үнэ цэнэтэй брэнд бүтээж улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Түүнчлэн ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж зохистой хооллолт, биеийн тамир, ажлын байран дахь дасгал хөдөлгөөнийг дэмжих зэрэг олон талт арга хэмжээг байнга хэрэгжүүлдэг билээ.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД

2018 он

  • “Ид шидийн уут” аянд манай хамт олон уламжлал ёсоор оролцсон Энэ жил бид Ид шидийн уутандаа 1000 хос ноосон оймс бэлэглэлээ.
    Монголын мянга мянган үрсэд аз жаргал, баяр баясал бэлэглэж, хайр түгээж яваа “Лантуун дохио” ТББ -ын хамт олонтой хамран ажилсан.
  • ТОД ОЙМС ХХК-ийн нийгмийн хариуцлагын бодлогыг шинэчлэн боловсруулж, борлуулагдсан ноолууран пальто болон пиджак бүрээс 1,000 төгрөгийг хуримтлуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулахаар боллоо.
  • Компанийн үнэ цэнэтэй баялаг болсон ажилтнуудынхаа өсч хөгжих, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 2018 оны эхний хагас жилд Итали, Япон, Унгар, Герман гэсэн улсуудад 22 ажилтныг урт болон богино хугацааны 6 төрлийн сургалтад хамруулан ажилтнуудынхаа хувь хүний өсөлт болон карьер хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулав.

Start typing and press Enter to search

Shopping Cart

No products in the cart.